2008 онд байгуулагдсан бөгөөд дотоод, экспорт, импорт болон дамжин өнгөрөх ачааны тээврийг өөрийн үндсэн үйл ажиллагаа болгон ажиллаж байна. Биднийг сонгосноор таны ачаа тээврийг хурдан шуурхайгаар мөн эдийн засгийн хувьд таатай нөхцлөөр тээврийн цогц үйлчилгээг танд хүргэх болно.
Манай компаний амжилтын үндэс нь салбар бүрт олон жил ажилласан туршлагатай ур чадвар бүхий мэргэжилтнүүд маань үйлчлүүлэгч бүрд чанартай өндөр түвшний үйлчилгээ үзүүлж манайхтай хамтран ажилсандаа сэтгэл хангалуун байлгахад оршдог.
Бидэнтэй хамтран ажилснаар таны ачаа тээврийн бүх нөхцөл, хугацаандаа хүрэх газраа тээвэрлэгдэнэ хүрнэ гэдэгт итгэлтэй байж болно.
Шагналууд :
үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр ачаа эцсийн хүлээн авагчид хамгийн хурдан хүрэх тээвэрлэлтийн схем маршрутыг боловсруулж, олон төрөлт тээвэрлэлтийг зохион байгуулж чаддаг гэсэн баталгааг өгөхөд байдаг.
чанартай, хурдан шуурхай, үр дүнтэй орчин үеийн өргөн хүрээтэй ажил, үйлчилгээг санал болгож өрсөлдөх чадвартай мэргэжлийн өндөр түвшиний, бусад өрсөлдөгчдөөс ямагт нэг алхам урд байхаар хийж гүйцэтгэх юм.
ОХУ-ын Москва хот, Монгол улсын Сүхбаатар, Замын-Үд өртөө болон БНХАУ-ын Эрээн өртөөн дээр өөрийн төлөөлөгчийг ажиллуулж байна. Ийм сүлжээтэй тул таны ачаа, вагон хаана яваа тухай тодорхой мэдээллийг бид танд өгөх бүрэн боломжтой.
ОХУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН АО “ФГК”, ПАО “ТРАНСКОНТЕЙНЕР”, ТОО “СМАРТЛОГ”, АО “ПГК”, АО “ТГК”, ”АО НТК”, АО “АЗОТ”, “ООО "ЯМПИНА ГРУПП ”, ООО «ПЕРВЫЙ ПРОМЫШЛЕННЫЙ ОПЕРАТОР» , ООО "КВАТРО ПЛ ЛОГИСТИКА“, ООО“РУТРАНСЛОГИСТИК”,
БНХАУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН СИНОТРАНС ЛОЖИСТИК ЛИМИТЕД, ЖИА ЮҮ, ЧЖУН ШИН, ХӨХ ХОТЫН ТӨМӨР ЗАМЫН БЭЙНЭНТРАНС ЗЭРЭГ КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.
Манай компанийг сонгож, бидэнтэй хамтран ажилласанаар та эдийн засгийн хувьд таатай нөхцлөөр тээврийн цогц үйлчилгээг авах бөгөөд таны ачаа тээврийг хамгийн оновчтой тээврийн нөхцөлөөр хурдан шуурхайгаар зохион байгуулах тул ачаа тань товлосон хугацаандаа хүрэх газартаа тээвэрлэгдэнэ хүрнэ гэдэгт итгэлтэй байж болно.
Ачаа тээвэрлэлт, бичиг баримт бүрдүүлэлттэй холбоотой бүх асуудлаар харилцагч бүрд цаг алдалгүй зөвлөгөө өгнө.
Мэргэжлийн, туршлагатай, эрч хүчтэй хамт олон
Ази Европыг холбосон тээврийн ложистикийн сүлжээ
Найдвартай түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг
Санхүүгийн тогтвортой байдал, найдвартай татвар төлөгч
Төмөр замаар ачаа барааг гадаад улс орнууд руу тээвэрлэх үйл ажиллагааг шуурхай найдвартай гүйцэтгэж байна.
Бүх төрлийн импортын ачааг зуучлан РЖД , КЖД болон УБТЗ-аар тээвэрлэн импортлогч компаниудад хүлээлгэн өгч байна.
Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй бүх төрлийн ачааны тээврийг гадаад вагоноор хангадаг.
Ачаа вагоны өдөр тутмын хөдөлгөөн байршлын мэдээг өртөө салбаруудаас хүлээн авч хэрэглэгчийг мэдээллээр хангадаг.